Монголын зохиолын дууны ертөнцөд цахиур хагалж яваа дуучин бол Э.Чулуунчимэг. Өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй тэрээр хувийн бизнес эхлүүлж, нэрийн дэлгүүр нээсэн.

“Зүгээр инээмсэглэ” хит дуугаараа олныг байлдан дагуулж явсан тэрээр “Smile beauty” нэртэй дэлгүүрээрээ бэлэн хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг аж.
Уран бүтээлээс илүү хувийн амьдралаараа сенсаци хийдэг гэж дургүйлхэх хүн цөөнгүй.
Царайлаг бүсгүй маань өөрийн өсөж төрсөн нутаг болох Өвөрхангай аймагт зугаалж явна.
Цахим хуудаснаа “Нутгийн минь тэнгэр ямар сайхан байна гээч…
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай…” гэв.Дуучин бүсгүйнхээ гэр бүлд сайхан бүхнийг хүсье.



