
Стар телевизийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж явсан Д.Уранзаяаг танихгүй хүн ховор биз. Үүнээс өмнө тэрбээр МУГТ Н.Төгсцогтой үерхэж хүүтэй болсноороо олны танил болсон. Одоо харин түүнийг дуучин Укагийн төрсөн дүү гэдгээр андахгүй.
Хүүхдийнхээ аавтай тийм ч удаан амьдраагүй бөгөөд залуусын хайр амьдрал босгох хэмжээний биш байсан гэдэг. Түүнээс хойш хэд хэдэн залуустай нэр холбогдоод амжсан.
Харин сүүлийн үед түүнийг хөтлөгч, найз Санжаатай цагийг өнгөрүүлэх нь ихэссэн. Энэ тухайгаа Санжаа “Заяатайгаа суучих миний хүү гэж манай ээж хэлдэг. Би гэхдээ хэзээ ч Заяатайгаа суухгүй хэмээн” хэмээн пост оруулж байв. Мөн Санжаагийн ээж Уранзаяад зориулж бууз хийж өгдөг тухайгаа нийтэлдэг. Тэгвэл Д.Уранзаяа ч Санжаадаа “сайн” гэдгээ илэрхийлж, “Хэзээд дэргэд минь байдаг хамгийн сайн найз байдагт баярлалаа. Нээрээ манай ээж ч Санжаатайгаа суу гэдэг болсон” хэмээн бичжээ.


