МУГЖ И.Одончимэг 22 насны зөрүүтэй 2 охинтой билээ. Том охин Номундарь энэ жил 31 настай бөгөөд 9 настай охинтой. Түүний дүү Сүний ч мөн адил 9 настай. Ээж охин хоёр зэрэг төрж тухайн үедээ л сенсаци болж байлаа. Тэгвэл З.Номуундарь өчигдөр болж өнгөрсөн “Аавуудын өдөр”-ийг найз залуу Очирдаваатайгаа тэмдэглэж баярлуулжээ. Тэрээр найз залуугаа баярлуулахдаа өөрийн охин Гүнжээ болон дүү Сүнийтэйгээ цуг явж баярлуулсан байна. Түүний найз залуу Очирдаваа З.Номуундариас зургаан насаар дүү. Гэвч тэд харилцаагаа олноо ил болгож, урт удаан настай сайхан хайрын эзэн байхыг хичээж байгаа билээ.