Тайрмал үс, ялдамхан инээмсэглэл, өөрийн гэсэн хэв маяг, мэргэжлийн бус ч урлагт хөтлөгдөн жүжигчний карьераа эхлүүлэн нэлээдгүй уран бүтээлд тоглож, та бүхний зүрх сэтгэлд том орон зайг үүсгэсэн залуу У.Уянга өдгөө гэр бүлийнхээ хамт АНУ-д ажиллаж амьдрахаар уран бүтээлээсээ урт хугацааны завсаран явжээ.
Тэрээр Чикаго хотод сууршсан бөгөөд ээжийгээ маш их санаж байгаагаа цахим хуудаснаа бичсэн байна.
Залуу жүжигчин У.Уянгын хувьд алсыг зорихоосоо өмнө Фантастик прадакшинд харъяалагдаж байсан юм. Түүнийг үзэгчид “37-р точка” ОАУСК-ны баян айлын ганцаардмал бага охин Сувдаагийн дүрээр сайн танина.
Сонирхуулахад, түүний үндсэн мэргэжил жүжигчин биш. Тэрээр Хот ба бүс нутаг төлөвлөлт мэргэжилтэй, сайн гэргий, сайн ээж, маш олон залуусийн хайрыг татсан нэгэн билээ.