“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор.

Тэрээр уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Тэгвэл тэрээр нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлсэн бололтой.
Учир юу гэвээс, өөрийн цахим хуудаснаа бага охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж “Ээждээ , агаадаа зорин ирсэн чамдаа их баярлалаа. Энэ хорвоо дээрх өнгө бүхнийг харж амт болгоныг амталж, хайр болгоныг мэдэрч, амжилт өөд тэмүүлж хайр цацруулж яваарай үр минь” хэмээн охиныхоо зургийг нийтлэсэн бол, хүүгийнхээ зураг дор “Өглөө 7 цагт сэрээд дүүгээ сэрэхээс өмнө дэлгүүр орж цэцэг авмаар байна гэж ээжийгээ сэрээсэн миний мундаг үр. Яасан их хүүгээрээ бахархав аа. Баярлалаа хүүдээ ээж нь бэлэг авсан юм шиг боллоо” гэжээ. Мөн тэрээр нөхрийнхөө зурагнуудыг хувийн цахим хуудаснаасаа устгаж, хоёр хүүхэдтэйгээ байгаагаа илэрхийлэх болжээ.

Мисс бүсгүйн хувьд одоогоос 10-аад жилийн өмнө Алтаншагай гэдэг үе тэнгийн нүдэнд дулаахан залуутай сүр дуулиантай хурим хийж байв.

