Дуучин Becky буюу Г.Мөнхбаярыг Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэд хамтдаа хуримын салоны рекламны зураг авалтад оролцжээ. Энэ үеэрээ мөрөөдлийнхөө хуримын дээл, даашинзыг өмссөн бололтой. Ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа цахим хуудаснаа илэрхийлсэн байна.

Дуучин Г.Мөнхбаяр, топ модель Х.Бадамгэрэл нар хамтын амьдралыг эхлүүлээд 10 гаруй жилийг үдэж буй. Тэд дундаасаа ганц хүүтэй. Ганц хүүгийнхээ бахархал нь болохоор дуучин Г.Мөнхбаяр Voice of Mongolia шоунд оролцож байсан түүхтэй. Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож байсан билээ.

Мөн тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие дааж нэр дэвшиж байсан удаатай.




