Жүжигчин Б.Хулан өнөөдөр өсвөр насны охиноо балчир хүүтэйгээ хамт АНУ-ыг зорьж байгаагаа цахим хуудаснаа тэмдэглэсэн байна.

Жүжигчин бүсгүйн хувьд хамгийн сүүлд дуучин Дашнямын “Бүсгүй” дууны клипэнд тоглосон. Түүнээс өмнө хэсэгтээ уран бүтээлээс завсарлага аваад байсан юм.

Б.Хулан айлын дундах хүүхэд. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог байсан гэдэг. Энэ бүхэн жүжигчин болоход нь их түлхэц өгсөн нь мэдээж. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн аж.
Долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд татагдсан гэдэг. Ингэж явсаар жүжигчин мэргэжлийг сонгосон. Сургуулиа 2006 онд төгсөөд л “Х Түц” хамтлагт орж байжээ.
1997 онд анх эгчтэйгээ”Үнсгэлжин”-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан. Эгч нь түүний хамгийн сайн зөвлөгч, найз нь юм.
Түүний хувийн амьдралын тухайд нэлээд ээдрээтэй. Анхны амьдралаа “Black Morgan” хэмээх компанид ажилладаг Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан нөхөр нь эхнэр хүүхэдтэй байсныг хожим мэдэж, гэр бүлдээ эргэж очихыг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Харин түүний хүүгийн аав Соёлтхүү хэмээх 60 настай халзан, туранхай өвөрлөгч эр байв. Мөн л тэдний амьдрал хоёр жил болоогүй, хоёр тийш болсон.


