Загварын ертөнцөд Азийн хатан хаан хэмээн нэрлэгддэг загвар өмсөгч Г.Оюунгэрэл өчигдөр онгоц хөлөглөн Архангай аймагт байрлах Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур зэргийг тэнгэрээс тольджээ.
Энэ тухайгаа цахим хуудаснаа оруулж сошиал найзууддаа гайхуулаад авсан байна.

Хоёр хоногийн өмнө Сэлэнгэ бүсийн морин уралдаанд түүний хадам аав “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, түүний нөхөр Бадрахжаргал нар морио уралдуулж нисдэг тэргээр дагасан сураг байсан. Баячуудаасаа нисдэг тэргийг такси мэт ашиглаж буй энэ гэр бүлийн хөрөнгө орлого “тамтаггүй” их бололтой.

Загвар өмсөгч бүсгүйн хувьд “Тахь Ко” компанийн захирал н.Ганхуягийн эрх танхил охин гэгддэг. Харин түүний нөхөр Г.Оюунгэрэлээс зургаан насаар дүү. Тэд хоёр хүүхэдтэй.


