Улсын өсөх идэр начин Э.Энхбат багын найз Н.Түвшинбаярт зодуу л сн ы улмаас тархинда а хү н д гэмтэ л авч, БНСУ-д эмчлүүлж байгаа.

Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр цахим хуудастаа Н.Түвшинбаяр аваргад зориулж, дараах зүйлийг бичжээ.
Тэрбээр “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байна. Миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаа с аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаа д гуйдаг. Бяцхан биедээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео каллаар хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаа р нулимсы г минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна.
Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхо й д хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү.
Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна. Цаана нь өчнөөн зүйл золиослогдо ж байгаа гэдгийг ойлгох ухаан түүнд байхгүй байх. Сайхан ирээдүйн төлөө эрүүл саруул зүтгэж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч байсан сайхан амьдралаа үгүйлж байна. Би ханийнхаа төлөө бүгдийг хийж, үнэн зөвийг олох хүртлээ явна. Хэрэ г хийсэн хэрэгтнүү д нь юу ч болоогүй юм шиг зугаацаж явж байгаа ч энэ бүгдийг шийтгэ ж цаг нь ирнэ” хэмээн бичжээ.


