Одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 оны эхээр хөдөлмөрч зан, дуу хоолойгоороо залуусыг байлдан дагуулж зүрхийг шархлуулж, нүдийг хужирлаж явсан бүсгүй бол Э.Минжинсор.

Түүний “Нүцгэ н байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр” “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг уран бүтээл нь үе үеийн хит дууны жагсаалтад байсаар байдаг.
Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор эд мандаж байх үедээ алс холын Америк улсыг зорьж, тэндээ Грек залуутай хуримлан ихэр охидтой болсон ч хоёр тийшээ болсон.
Муугаа хүнд үзүүлэхгүй гэсэндээ охидоо овоо том болсон хойно эх орондоо бүр мөсөн ирсэн тэрээр монгол залуутай ханилаад багагүй хугацааг үдсэн. Тэгвэл тэрээр ихэр охидоо монгол ахуйд сургаж эхэлсэн байна. Хөдөө дагуулан явж малын дөр үзүүлж, үхэр саахыг заажээ.


