“Гурван охин” хамтлагийн гишүүн дуучин Х. Ану өнөөдөр хүүгийнхээ сэвлэгийг үргээж байна.

Ямар залуутай гэр бүл болсоноо нууцалж байсан тэрээр өнөөдөр анх удаа хүүгийнхээ нэрийг олонд зарлаж, сэвлэг даахийг нь үргээж байгаагаа онцолжээ. Түүний хүүг Б.Хан-Автай гэдэг аж.

Анугийн хувьд нөхөр хувиараа бизнес эрхлэгч, Аса аварга Д.Дагвадоржтой дотно харилцаатай гэдэг нь өнгөрсөн наадмын өдрүүдэд ил болсон.
Манайхны нэг сөрөг ойлголт л олны танил бүсгүйчүүдийг хэн нэгэн эрх мэдэлтэн, чинээлэг эрийн гэр бүлийг бусниулдаг гэх бодол. “Сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүй” –н адилаар Х. Ануг ч бас холбож явсан түүх бий .


