УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ганц охин Пүрэвжаргал буюу Пушки ааваасаа илүү алдартай. Энэ жил 30 нас хүрсэн тэрээр гурван хүүхдийн ээж.
Багаасаа хөөрхөн төрх, хөдөлмөрч зангаараа олонд танигдсан тэрээр өдгөө Блүүмбергийн захирал Долгионтой хамтран амьдарч буй. Анхны амьдралаа зартай хуримаар эхлүүлж байсан тэрээр хоёр дахь амьдралаа өөрсөө даруй 10 насаар ах эрийг сонгож эхлүүлсэн нь олон хүний нүдийг орой дээр гаргаж байв.

Гоо үзэсгэлэнтэйн дээр ухаалаг, боловсролтой тэрээр спортлог нэгэн. Тиймээс ажилдаа цахилгаан скүтерээр ирж очдог болсон гэнэ шүү.

