“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Boomtown” хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Түүний гэргийг Хулан гэдэг. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.
Харин түүний мөрөөдөл биелэлээ олж одоо хөөрхөн охинтой болсон билээ. Ард түмний хайртай хүү Алаг нүдэн Алдар багаасаа хөөрхөн хүү байсан талаар түүний гэргий цахим хуудаснаа гэрэл зургийг нь дэлгэж, бичжээ.

Жүжигчин залуугийн хувьд бага насаа Орост өнгөрүүлсэн учраас үеийнхнээсээ техник хэлний мэдлэг арай давуу байсан гэдэг.
Энэ тухайгаа “Намайг бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед “Хошин урлагийн театр” гэж байхад гарсан “Хадлан” жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна” гэжээ.


