“Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээний “Тана эрдэнэ” өргөмжлөл, “Хамгийн гоолиг биетэй мисс”, “Гоёл-2006” наадмын тайзнаа “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” мөн “Хатан-Эрдэнэ” холбооныхоо хүрээнд миссийн тэмцээн зохион байгуулж явсан М.Сэлэнгэ хэдэн жилийн өмнө Германаас эх орондоо нөхөр хөвгүүдтэйгээ бүр мөсөн ирж төвхөнөсөн билээ.
Гэвч ирээд төд удалгүй герман нөхрөөсөө өрх тусгаарласан сураг байдаг. Тэгвэл тэдний дундаас төрсөн ихэр хөвгүүд энэ жил 12 нас хүрч байгаа аж. Мисс бүсгүйн хувьд герман эртэй ханилахаасаа өмнө том хүүгээ төрүүлж байв. Хүү нь хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжээсээ тусдаа амьдарч эхэлсэн гэсэн шүү.
Сонирхуулахад, мисс М.Сэлэнгэ үл хөдлөх хөрөнгийн зах зээлд чамгүй амжилт гаргаж яваа нэгэн билээ.

