Энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од кино урлагт хүч үзэхээр шийджээ.
Тодруулбал, тэрээр 2022 оны 1-р сард нээлтээ хийх “Тал нутгийн зомби” уран сайхны киноны зураг авалтыг эхлүүлж буйгаа цахим хуудаснаа тэмдэглэж, ерөнхий продюсераар ажиллах аж.
Тус киноны дүрийн сонгон шалгаруулалт 2018 онд хийгдсэн ч, короновирусын улмаас гурван жил хэртэй зураг авалт нь хойшложээ.
Ямартаа ч, инженер, энтрепренер, англи хэлний багш, влогчин, комедиан зэрэг гуншин дээрээ кино “үйлдвэрлэгч” цол нэмэх нээ.

