Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өдгөө Өвөрхангай аймагтаа өөрийн нэрийн тансаг зэрэглэлийн жуулчны баазыг байгуулаад буй.
Тэрээр долоо хоногийн ихэнх өдрийг тэнд өнгөрүүлж буй бөгөөд эхнэр, охиноо бас аваачсан гэнэ лээ. Түүний хувьд ресортдоо хоолны амт чанар, ая тухыг илүү чухалчиж буй аж. Үүнийгээ ч нуусангүй өөрийн цахим хуудаснаа дуртай хоолныхоо зургийг дэлгэж, буузанд нугасгүй дуртай гэдгээ ч илэрхийлээд амжжээ.
Ямартаа ч эрхэм аваргадаа эрүүл хооллохыг хүсэн ерөөе.

