Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ өдгөө Франц улсад аж төрж байгаа. Тэрээр тэнд ажиллаж амьдрахын сацуу “Гүйж яваа эмэгтэй” бэсрэг романаа англи хэл дээр хэвлэж Amazon.com сайтад худалдаалж байгаа аж.

Уг нь нь АНУ-д нэлээд эрэлттэй байгаа талаар зохиолч нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Гүйж яваа эмэгтэй” романыхаа талаар “Гүйж яваа эмэгтэй” романы бүр дүр бодит биш ээ. Зохиомол дүрүүд нэлээд бий. Тухайн үедээ зохиогоод биччихлээ гэж бодсон дүрүүд амьдрал дээр үнэхээр байдаг хүмүүс болохыг хожим мэдсэн тохиолдлууд ч бас гардаг. Энэ номын эргэн тойронд өрнөж байгаа бүхэн үлгэр шиг хачин сонин зүйл ихтэй шүү. Сэтгэлгээний төрлөөр бичсэн бүхий л түүврээ багтаасан “Болор өгүүллэгүүд” түүврээ өнгөрсөн жил хэвлүүлсэн. Дахиж богино өгүүллэг бичихгүй гэж шийдсэн тул энэ номоо түгээх тал дээр анхаарч байгаа” гэжээ.


1 сэтгэгдэл
Англи хэлээр биш монгол хэлээр амазон дээр зарж бга гэж мэдээлсэн бсн бас франц хэлээр орчуулж оруулсан гсндэ угань