Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт ажиллаж байсан хэд хэдэн алба хаагч энэ сарын эхээр золгүйгээ р ам и а алдса н талаар цахим мэдээллийн хэрэгслээр тухайн үед нь мэдээлж байв.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч мориндоо чирэгдэж нас барсан. Хэнтий аймгийн Дадал сум дахь хилийн цэргийн ангийн офицер ээлжийн амралттай байх үедээ усанд осолдож амиа алдсан байна. Мөн Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн алба хаагч, ахлагч цолтой нэг залуу Ховд аймагт амарч байхдаа Дөргөн нууранд осолдсон юм. ХХЕГ-аас эдгээр золгүй явдлын талаар “Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт хилчнээс бусад гурав нь албан ёсны ээлжийн амралтаа авч, зугаалж явахдаа золгүй явдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж яваагүй” хэмээгээд буй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо Хил хамгаалах ерөнхий газарт өнөөдөр (2021.08.12) ажилласантай зэрэгцээд хилийн цэргийн нэг офицер албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тухай мэдээлэл ирлээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн 0146 дугаар ангийн офицер Э гэх залуу шинээр татагдсан цэргийн алба хаагчдад газар орны нөхцөл байдал, онцлогийг танилцуулж яваад цөөрмийн усанд унаж амиа алдсан гэнэ. Уг нь дээр дурдсан золгүй явдлууд шил даран гарсны дараа суудал нь зохихгүй байна гэж үзсэнийх үү, Хил хамгаалах байгууллагын удирдлага нутгийнхаа уул, усыг аргадахаар Говь-Алтай зэрэг аймгийг зорьсон ч дахиад л хүний амь үрэгдчихлээ.

