“Нийслэл хүү” нэрээр алдаршсан реппер Цэцэ энэ жил 33 настай.

ШБагаасаа дуулж бүжиглэдэг байсан гэгддэг тэрээр 2-р ангийн сурагч байхдаа олноос онцгойрч сонин дээр ярилцлага өгч байжээ.

1997 онд “Хүүхдийн ертөнц” нэртэй сонины Авъяас буланд “Зураач хүү” гарчигтай ярилцлагадаа тэрээр “Хоёр настайгаасаа зурж эхэлсэн. Би дандаа амьтан зурдаг. Мөн төмөр мөнгө цуглуулдаг.
Би том болоод зураач болно” хэмээж байжээ. Өдгөө тогооч, бизнесмэн, дизайнер, реппер, жүжигчин гэсэн урт гуншин дээрээ бүжигчин хэмээх алдрыг өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоуныхаа дараа нэмсэн.


