‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн оролцогчид дундаас хамгийн сайхан биетэй загвар өмсөгчөөр А.Оюунбилэг тодорч байв.
Тэрээр өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард анхны охиноо өлгийдөж байсан бол, удахгүй удаах хүүхдээ өлгийдөхөөр зэхэж эхэлсэн бололтой. Хан-Уул дүүрэгт байрлах шинэ орон сууцандаа төвхнөөд буй тэрээр түрээслэж байсан байрныхаа талаар “Дурсамж дүүрэн гэрээсээ явах сонин мэдрэмж байсан шүү. Хайр бид хоёр хоёулханаа ороод дөрвүүлээ болоод гарсан гэр минь. Анхны бүхэн дурсамж, сайхан мэдрэмжээр дүүрэн байдаг шүү” хэмээн бичжээ.m
А.Оюунбилэгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Т.Түвшинтөртэй үерхэж, багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн. Гэвч хань ижлээ сонгохдоо гэрэл зурагчин Б.Очхүүг сонгож, гурван жил болзсоны эцэст гэр бүл болсон.