Монголын урлагаас төрсөн сайхан хосуудын нэг бол жүжигчин Э.Тодгэрэл, мисс Г.Шүүдэрцэцэг нар байсан.
Өдгөө нэг нэгнээсээ алс хол амьдарч байгаа ч, салсан гэдгээ үгүйсгээгүй бас холбоотой гэдгээ ч батлаагүй. Жүжигчин залуугийн хувьд найз бүсгүйнхээ араас АНУ-д очсон ч төд удалгүй эх орондоо ирж эрчимтэй биеийн тамираар хичээллэж, бодибилдэнгийн тамирчдаас дутахааргүй болсон.
Гэвч тэрээр Шүүдрээгийнхээ гэрэл зургийг цахим хуудаснаасаа огт устгаагүй. Харин эсрэгээрээ Шүүдрээ бүсгүй хамт авхуулсан гэрэл зургуудаа архивтаа хийсэн байх аж. Жүжигчин Тодоо сүүлийн үеийн уран бүтээлийн сурталчилгааны зурагт самбар дээр нэгэн бүсгүйтэй дотно авхуулсан байх аж.
Үүнийг харсан сошиал хэрэглэгчид Шүүдрээ Тодоогоо харддаггүй юм байхдаа хэмээн шивэр авир хийх болжээ.