+17 инээдмийн цуврал гарснаас хойш Жижгээ, Цогтоо хоёрыг хүмүүс андахгүй болсон билээ. Тэд хамтарсан хэдхэн бүрэн хэмжээний кино хийсэн.
Тэгвэл тэд +17 цувралынхаа хоёрдугаар улиралын дугаарыг гаргахаар болсон байна. Энэ тухайгаа жүжигчин Цогтоо өөрийн цахим хуудаснаа онцолжээ.

Залуусыг байлдан дагуулсан +17 цувралын зохиолыг МУИС-ийн математикийн багш Анхбаяр бичдэг аж. Математикч хүн яаж инээдмийн зохиол бичдэг бол гэж гайхах хүн олон. Энэ талаар жүжигчин Жижгээ “Анхаа бол авьяаслаг залуу. Математикч хүн аливаа зүйлийн логик дараалал, утга учрыг нь бодож олох тал дээр илүү ажилладаг нь зохиол бичихэд дөхөм болдог юм шиг санагдсан. Орос, Америк, Япон, Солонгост зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан богино хэмжээний контентууд гардаг.
Тиймээс Монголд насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн контент яагаад байж болохгүй гэж бодсон. Тэгээд бусад орны бүтээлүүдийг үзсэн. Монголд яаж хийвэл зүгээр байх вэ гэж нэлээд удаан бодсоны эцэст +17 цувралаа хийсэн. Инээдмийн контент учраас +17 гэж нэрлээд “яагаад 17” гэсэн асуулт гаргая гэж шийдээд ийм нэр өгсөн” гэж байв.

