Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх болон гарч ирсэн уран бүтээлч бол залуу жүжигчин Пушкин буюу Пүрэвжаргал.

Нууц амрагийн дүрийг баздаг гэгддэг тэрээр реппэр Thunder-тэй хамт гэрэл зургаа даруулжээ. Хэн хэн нь орчин үеийн залуус дунд “од” болон гялалзаж буй тэднийг хэн нь хэнийхээ фен бэ гэх асуултыг тавихад хүргээд байгаа юм.
“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг.
Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр реппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан гэсэн.
Харин жүжигчин бүсгүйн хувьд оюутан байхаасаа олон киноны туслах дүрийг бүтээж, сүүлийн үед гол дүрд үзэгддэг болсон үзэсгэлэнтэй бүсгүй.

