Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хоёр, гуравдугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол хэзээ арилах вэ?
Папарацци

Хоёр, гуравдугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол хэзээ арилах вэ?

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хичээлээс хоцорсон сурагч улсын хэмжээнд 174 мянга байгаа аж. Энэ нь цар тахлын үед зохион байгуулсан цахим болон теле хичээлийн аль алинд алдаг, оног хамрагдсан, эсвэл техник, технологи, орон зайн боломжоос хамаарч хичээлийг бүхэлд нь, эсвэл бүлэг, сэдвээр нь алдсан сурагчид гэсэн үг юм.

Энэ хичээлийн жилээс эдгээр сурагчтай тусгайлан тулж ажиллах хэрэг гарч буй бөгөөд үүнийг БШУЯ, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд хамтран гаргасан сурлагын хоцрогдол арилгах төлөвлөгөөнд онцлон тусгасан гэж буй. 1-12 дугаар ангийн аль ч бүлэгт ийм хүүхэд бий. Тэдэнтэй сургалтад хамруулан бэлтгэсэн туслах багшийн бүрэлдэхүүнтэй баг ажиллана.

БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран “2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил” хэлэлцүүлгийг энэ сарын 4-8-нд цахимаар зохион байгуулсан. Үүнд ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнууд болон багш нарын төлөөллийг хамруулсан юм. Тэд зургаан сэдэв хэлэлцэж, санал хүсэлтээ харилцан ярилцаж, дутуу, дундуур байсныг гүйцээн, хөтөлбөрүүдийг сайжуулсаар салбарын сайдаар батлуулсан. Хэлэлцсэн сэдвүүдийн нэг нь сурагч бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй байв. Уг дэвтрийг есдүгээр сарын 1-нээс өмнө сургуулиудын хэрэгцээгээр хэвлэж түгээнэ гэж олон хүн ойлгосон. Гэтэл одоогоор боловсруулах арга зүйн тухай ярьж байгаа, энэ сарын сүүлчээр багш нарт мэдээлнэ гэхээр хоёр, гуравдугаар ангийнхны хоцрогдлыг лав мөд арилгахгүй нь гэсэн дүгнэлт хийхээр байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн байдлаар Монголын боловсролын салбарт гурван төрлийн хоцрогдол үүсээд байна. Нэг дэх нь цар тахал гарахаас өмнөх боловсролын хоцрогдол. Үүний улмаас манай улсын гурван хүүхэд тутмын нэг нь л сайн сурч байсан. Дараагийнх нь цар тахлын улмаас цахилгаан, интернэтгүйгээс шалтгаалсан болон танхимаар хичээллэж чадаагүйгээс болж үүссэн хоцрогдол юм. Эдгээрийг гурван жилд нөхөх шаардлагатай. Дэлхийн улс орнууд сургуулиудаа нээж, сурлагын хоцрогдол нөхөх концепц шинээр гаргаж байна. Үүнтэй адил бид ч хоцрогдлыг яаж нөхөх вэ гэдэгт анхаарч үндэсний хэмжээнд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил хийж байна. Хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд хоёр жилийг алдсан бүхэл бүтэн “харанхуй үе” гарч ирэх бодитой эрсдэл нүүрлээд байгаа. Дэлхийн банкны судалгаагаар зөвхөн “Ковид-19”-тэй холбоотой хичээлийн хоцрогдлын улмаас Монголын эдийн засагт ирээдүйд хоёр их наяд төгрөгийн бодитой хохирол үүсэхээр байна. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимд сууж авдаг нь харагдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд байдал эсрэгээрээ болсныг бүгд мэдэж байгаа. Бидний гаргасан тооцоогоор цахилгаан, интернэт, гар утасгүй 174 мянган хүүхэд хичээлээс хоцроод байна. Үүнээс 40 мянга нь Улаанбаатар хотод байгаа” хэмээсэн.

Байдлыг нийтээр ойлгож байгаа. Салбарын яам, харьяа мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд нь ч чамгүй ажиллаж, хэд хэдэн хөтөлбөр боловсруулав. Гагцхүү түүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлэх тал дээр анхаарах шаардлага тулгарчээ.
Боловсролын байгууллагууд ийнхүү ажиллаж буйн зэрэгцээ сурлагын хоцрогдол арилгах орон зайд хүч түрэн орж ирж байгаа хувийн хэвшлийнхэн байна. Ерөнхий боловсролын хувийн болон улсын сургуулийн сурагчдад зориулсан ганцаарчилсан хөтөлбөртөө элсэлтээ авч эхэллээ, 1-12 дугаар ангийн тухайд монгол хэл, математик, монгол бичиг, англи хэл гэсэн хичээлээр гүнзгийрүүлэн суралцах, түвшин ахиулах, хоцрогдол арилгах чиглэлд элсүүлнэ гэж зарлаж байна.

Мэргэжлийн сургалтын программ нь хүүхэд сурахад маш хялбар, айлын гэрт, эцэг, эхийнх нь хяналт дор, үр дүн амлаж сургана хэмээн гялалзуулж буй. Энэ сургалт бол үнэ төлбөртэй. Муу нь юу байх вэ. Төрийн бодлогын алдагдсан орон зайд сүйхээтэй тоглож байна. Хүүхдийнхээ ирээдүйд, боловсролд санаа тавьдаг эцэг, эхчүүд төлбөр нь хэд ч байсан, сургах байх. Эцсийн дүнд сурагч мэдлэг олж авах нь л чухал.
Төрөөс, яамнаас бодож, сэтгэж, олж харснаа хурдтай, гүйлгээ ухаантайгаар хэрэгжүүлж байвал нийтийн боловсролыг цаг алдалгүй жигд дээшлүүлэх боломж байх шиг. Шат дамжлага, дарга, “даамал” олон болохоор тэр юм уу, онцгой цаг үед эрчтэй, хурдтай байж гэмээнэ өмнөх ажлаа барах бус уу. Ийм цаг үед амралтын өдрийг ч болов ашигламаар.

Гэтэл БШУЯ-ны харьяа хичээлийн, сурлагын хоцрогдол арилгахтай холбоотой ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд бямба, ням гарагт бүгд амарч байна шүү дээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.