UBS телевизийн нүүр царай П.Одгэрэл дэлгэцээр ч, тайзан дээр ч, мөн дэргэдээс нь харсан ч үргэлж сайхан харагддаг.
Тиймээс манай охид, бүсгүйчүүд гуалиг сайхан бие галбираас нь эхлээд түүний гоо сайхных нь нууцад нэвтрэхийг битүүхэндээ хүсэж явдаг нь нууц бишээ. Энэ нь зөвхөн гоё сайхан байдлаар хязгаарлагдах бус үзэгч олноо хүндэтгэж буй томоохон илрэл биз ээ.
Өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоож, өдгөө хоёр хүүхдийн ээж, халамжит хань болоод буй. Телевизийн дэлгэцэнд өөрийн гэсэн өвөрмөц хөтлөлт, үг хэлний баялаг байдлаараа эрхгүй ялгарч чаддаг хөтлөгч П.Одгэрэл цахим ертөнцөд идэвхитэй нэгэн. Тэгвэл түүний хүү дунд сургуулийн сурагч болжээ.
Том хүүхдийнхээ тухай тэрээр тэрээр “Саяхан л танилцаж байсан бяцхан үр минь өнөөдөр сурагч болсон. Энэ өдөр ээжид нь нэг л том хүүтэй болчихсон юм шиг мэдрэмж төрүүлж байна.
Ээжийнхээ толгойг энгэртээ наагаад үсийг минь илбэж, хацрыг минь үнэрлэдэг жижигхэн залуудаа зөндөө их хайртай” гэж ээ.