Цэнхэр дэлгэцээр мэдээ шимтэн суух хүмүүсийн ихэнх нь хоолойг нь сонсоод л “аан… энэ өнөөх нэвтрүүлэгч бүсгүй байна” гэж андахгүй.
Чихэнд хоногшсон дуу хоолойтой, нэвтрүүлэгч хүн ийм л байдаг даа гэсэн жишгийг тогтоосон гэж хэлж болохуйц нэгэн бол Ч.Ичинхорлоо. Бага залуугаасаа хөөрхөн сайхнаараа гайхагддаг байсан тэрээр монгол туургатны миссийн дэд байрын шагналтай нэгэн.
Тэрээр энэ жил 50 нас хүрч буй бөгөөд наснаасаа залуу сайхан харагддаг. Үүнийгээ тэрээр шадар сайд нөхөртэйгөө холбон тайлбарлаж, хайр халамжинд нь бөмбөрч яваагаа гайхдаг.
Тэгвэл түүний залуу насны зураг сошиалд дэлгэгдсэн нь жүжигчин Ц.Алдармаатай адилхан гэх үгийг сошиал хэрэглэгчдээс хүртээд байна.
Нуруу туруу, гоолиг бие, хөөрхөн царай нь нээрээ ч төстэй ч юм шиг бүсгүйчүүд хоёулаа жүжигчин мэргэжилтэй.




