Бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч Х.Мөнхбилэг хэдийн “Монгол Aquaman” хочтой болоод буй. Түүний булчинлаг бие, урт үс хөтлөгч найруулагч Анхаагийн анхаарлыг татаж “Огтолцлол” кинонд тоглуулсан.
Тэрээр өдгөө үл хөдлөх, марктенгийн салбарт хувийн бизнесээ эхлүүлсэн гэнэ. Х.Мөнхбилэг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийг төгссөн бөгөөд их сургуулийнхаа CBO нэртэй сагсанбөмбөгийн клубт оюутан байхдаа тоглож, спорттой анх холбогдсон аж.
Тэрээр өдөрт 3-4 цагийг зааланд өнгөрүүлж, хоолны дэглэм барьдаг аж.