“Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуа өдгөө ЦЕГ-ын мэргэжилтнээр ажилладаг.
Хэдийнэ хүний хань, хүүхдийн ээж болсон тэрээр өдгөө гоо сайхны салбарт давхар ажиллахаар болжээ. Тэрээр охид бүсгүйчүүдийн дунд алдартай “Zaya bilgee” брэндийн шинэ нүүр царай болсон байна.
Тэрээр 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэжээ.
Ингэж явахадаа өөрт нь жүжигчний мэргэжил тохирохгүй гэдгийг ойлгон Дотоод хэргийн их сургуульд шалгалт өгч тэнцэн, дахин суралцсан байна.
Тэндээс амьдралынхаа ханьтай учирч нэг гэр оржээ. Б.Ариунгуа өдгөө 23 настай ч, амьдралд илүү хэрсүү ханддаг гэж ойр дотныхон нь хэлдэг.