Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар театрын урлагт үнэнчээр зүтгээд 23 жилийн нүүр үзэж буй. Түүнийг УДЭТ хэмээх эрхэм овгоор овоглон 70 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн түүнийг театрын нэг түшиг тулгуур гэхэд хилсдэхгүй болов уу.
2000-аад оны үзэгчдийг театр руу урвуулсан “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” жүжгээр уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн нь түүний намтрын хамгийн тод хуудас нь байх биз ээ.

Эрхэм жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа эхнэртээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр ханьтайгаа 16, 17-хон насандаа учирсан бөгөөд танилцсаны 26 жилийн ой энэ онд тохиож байгаа аж.
Түүний ханийг Б.Оюунжаргал бөгөөд нөхрийнхөө амжилт,хүсэл мөрөөдлийн төлөө бүгдийг золиослож чаддаг нэгэн гэнэ лээ.





