Дуучин Нара буюу М.Нарантуяа сошиал орчинд хувийн амьдралын талаараа хамгийн чөлөөтэй ярьдаг нэгэн.
Түүний Бал хураах их ажилд нь хайрт аав нь тусалсан гэнэ.Цахим хуудаснаа “Миний хайртай аав ирж охиндоо бал хураах их ажилд туслаж хамаг хүнд юм өргөх ажлыг амжуулж өглөөшд.
Аав минь их халуун нар шарвал ч айхтар ажил бололтой шүү гээд амаргүй зам туулж, амаргүй ажиллаж байж энэ бал гээч зүйлтэй учирдгийг маань бодитоор үзээд охиноороо бахархаж байна гэнэ.
Гэснээс хүмүүсийн элдэв шүлс үсчиж байхад би мөрөөрөө өөрийнхөө амьдралыг хичээгээд хүнээс гуйх бүү хэл харин ч үргэлж байгаагаасаа илүүчилсээр ирсэн.
Сайхан амьдрах санааных биш, хичээл зүтгэлийнх байдаг юм аа хө!!!
Зуны сар дуусахтай уралдан ажлаа ч амралтаа ч хийж амжуулж байна” гэв.