Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Германы Канцлер Украйн улсыг дэмжинэ гэж амлалаа
Папарацци

Германы Канцлер Украйн улсыг дэмжинэ гэж амлалаа

coolНийтэлсэн: cool08/24/2021Шинэчилсэн:08/24/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Германы канцлер Ангела Меркель Украйн улсыг дэмжиж, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдгээ эртнээс илэрхийлээд байсан. Тодруулбал Орос, Украйны газар нутгийн маргааны асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлнэ гээд байгаа билээ.

 


Тэрээр энэ сарын 22-нд Украйнд албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Ангела Меркель: “Миний оролцоотойгоор мөн Францын ерөнхийлөгчийн оролцоотойгоор дахин нэг дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг хүсэж байна. Мэдээж ОХУ-ын ерөнхийлөгч, Украйны ерөнхийлөгчийг оролцуулах уулзалтыг хэлж байна. Амжилттай хэлэлцээр зохион байгуулахын тулд манай холбоотнууд хамтрах хэрэгтэй” гэж онцолжээ. Харин Украйны ерөнхийлөгч Зеленский: “Донбасс дахь газар нутгийн асуудлыг энх тайван замаар шийдвэрлэх нь чухал. Нормандын хэлэлцээний дагуу Украйн, Герман, Франц зэрэг холбоотон улсууд нэг ойлголт, нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй” гэсэн юм. Ингэснээр Донбассын нутгийг кластер байдлаар эзэмших асуудал гарч ирж байна. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн дараагийн чухал асуудал бол “Хойд урсгал-2” нэртэй Оросын хий дамжуулах хоолойн асуудал байлаа. Уг хийн хоолойг Оросын геополитикийн заналхийлэл гэж үзсээр байх болно гэж ерөнхийлөгч Зеленский хэлж байна. Энэ бол Украйныг эрчим хүчээр таслах нэг төрлийн дарамт гэж үзэж байгаа юм. Харин Германы канцлер хэрвээ тийм зүйл болбол бид Украйнд дэмжлэг үзүүлэхээ амлаж байна гээд хэрэв энэ хийн хоолойг заналхийлэх зэвсэг болгож ашиглавал бид шинэ төрлийн хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. “Хойд урсгал-2” төслийн бүтээн байгуулалтын ажил 9-р сарын 12-нд дуусах төлөвтэй байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.