Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Э.Бадар-Ууганы бахархам бэлэг
Папарацци

Э.Бадар-Ууганы бахархам бэлэг

coolBy cool08/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын үндэсний олимпын хороо /МУОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган ийм гоёсмог бэлэг хүлээн авчээ.

Энэ талаар түүний гэргий цахим хуудаснаа тэмдэглэсэн байна.

Тэрбээр 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэр 13 настайгаасаа дасгалжуулагч Д.Ганзориг /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/-ийн шавь болж боксын спортоор хичээллэж эхэлсэн байна. Э.Бадар-Ууган 10 жил энэ спортоор уйгагүй хичээллэн амжилтаа ахиулсаар, 2008 онд Бээжингийн зуны ХХIХ олимпын наадмаас олимпын аваргын хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирж дэлхийн шилдгийн шилдэг тамирчин болсон билээ.
Тэрбээр Нийслэлийн 79, 97 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Өдгөө эхнэр, хоёр охин, хүүгийн хамт тавуулаа амьдардаг. Чөлөөт цагаараа хөгжим сонсох дуртай.
Э.Бадар-Ууган олимпын наадамд анх удаа оролцохдоо, боксын спортоор олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч монголчуудаа баярлуулсан алдартан билээ. Тэр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон зуны XXIX олимпын наадмын боксын тэмцээний 54 кг-д хүч, хурд, ур чадвараа сорихдоо эхний тойрогт Мексик улсын боксчин Оскар Вальдезийг 15:4 -өөр, хоёрдугаар тойрогт Ирландын боксчин Жон Жо Невинийг хоёр удаа хүнд цохилтод /нокдаун/ оруулж 9:2-оор тус тус ялж, дараа нь Ботсван улсын тамирчин Хүмисо Игкополенгийг 15:2-оор илүүрхэн ялсан юм. Хагас шигшээгийн тулаанд Молдова Улсын боксчин Вячеслав Гожаныг 15:2-оор мөн л илт давамгай ялсан.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.