Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг бол Icetop хамтлаг юм. Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болох тус хамтлагийнхан урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй.
Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Өдгөө 22 жилийг хамтдаа ардаа орхиод байгаа тэд өнөөдөр “Монгол” цомгийнхоо нээлтийг хийсэн байна.