Гоолиг бие, гоо сайхнаараа залуусын төдийгүй хүүхнүүдийн харцыг булаадаг хүн бол дуучин А.Хишигдалай.
Бага насаа Архангай аймагт өнгөрүүлсэн тэрээр урлагт анх орж ирж байхдаа “хөдөөний” тодотголтой байв. Энэ тодотголдоо ч өөрөө дуртай гэдгээ илэрхийлдэг.
Тэгвэл тэрээр шинэ уран бүтээлдээ монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг онцолж гаргасан дүр төрхийг бий болгосон байна.