Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ажлын байр нь байв ч, залуусын 52 хувь нь ажил хөдөлмөр хийдэггүй
Папарацци

Ажлын байр нь байв ч, залуусын 52 хувь нь ажил хөдөлмөр хийдэггүй

coolНийтэлсэн: cool08/27/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хотын төвийн авто угаалгын газарт эрэгтэй, эмэгтэй машин угаагч ажилд авна. Хоол, унааны мөнгө олгоно” гэсэн зар тавихад цөөн ажил олгогч руу утсаар ярьжээ.

Тус авто угаалгын газарт таван хүн ажилладаг. Нэмж 15 хүн авахаар зар тавьсан ч хүн ирээгүй байна. “Зарим нэг нь утасдаж цалин хэд юм бэ? гэж асуучхаад таг болчихдог. Ирсэн залуусын зарим нь хүнд хэцүүг нь гайхаад шантрах явдал бий. Хатуу үг хэлэхээр ор сураггүй алга болчихдог хүмүүс ч байна. Хөдөлмөрийн насанд хүрсэн бол хэн ч байсан ажилд авдаг. Гэвч ажил хийх залуус олдохгүй байна. Уг нь манай цалин гологдохооргүй. Сард дунджаар 800 мянган төгрөгийн цалин авна. Өдөрт найман цаг ажиллана. Хэрэв 12 цаг ажиллавал илүү цагийн хөлс олгодог” талаараа ажил олгогч ярив.
Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан гэхэд буруудахгүй болов уу. Залуусын дийлэнх нь “Хөл хорионы үед ажил олдохгүй байна” гэх үгээр биеэ өмгөөлдөг ч Монгол Улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж буйг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн.

Тухайлбал, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт гуравдугаар сарын 18-25-ны хооронд 15 ажил олгогч байгууллагаас 194 ажлын байрны захиалга ирсэн байна. Ажлын байрны захиалгаас ес нь уул уурхайн салбар байсан бол үлдсэн 185 нь үйлчилгээний салбарынх байжээ.
Улмаар 154 иргэнийг тохирох ажлын байранд санал болгосон боловч ердөө 90 хүн ажилд орсон байна. Хөдөлмөрийн насны залуус хариуцлагагүй, наад захын энгийн зүйлийг хийж чадахгүйгээс болж ажилдаа гологдох болсныг албаныхан хэлж байв.

Тухайн байгууллага цаг, мөнгийг хариуцлагагүй залууст үрэхийг хүсэхгүй байгаа учраас хувь хүний хандлагыг чухалчилж ажилд авах болжээ. Тиймдээ ч бүтээмж сайтай, ажлын цагаа үр бүтээлтэй ашигладаг, урт хугацаанд ажиллах хүсэлтэй, тухайн байгууллагын хөгжилд гар бие оролцож чадах тийм хүмүүсийг хайдгаа ажил олгогчид учирлаж байсан юм. Гэвч дээрх шаардлагыг хангах хүмүүс нь хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байна. Үүнээс харахад залуучууд хөдөлмөрийн зах зээлд байгаа ажил хайгчдын шаардлагыг хангаж чадахаа больжээ. Өглөө ажлаасаа хоцордог, цалингаа авсан өдрөө арх й уугаад алга болчихдог, удирдлага нь нэг хатуу үг хэлээд шаардлага тавьчихаар гомдоод ажиллахгүй гэх олон шалтгаантай. Тиймээс ялангуяа барилгын салбарт хүндэтгэх шалтгаангүйн улмаас ажлаа хаяж явсан хүмүүсийн мэдээллийн бааз үүсгэх нь залуусыг хариуцлагажуулах нэг хэлбэр гэдгийг тус салбарынхан хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн насны залуучуудын 47.3 нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлийн мэдээллээр “Монгол Улсын нийт хүн амын 900 мянга нь буюу 27 орчим хувь нь 18-34 насны залуучууд байдаг. Үүний 34 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 52 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй.

Гэхдээ эдгээрийн дотор оюутан залуус, мэргэжлээ дээшлүүлж буй хүмүүс ч бий” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.