MGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв “One Championship”-ын анхны тулаанаа хийлээ.
Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship өнөөдөр “Battleground 3″ арга хэмжээгээ зохиож байна.
Тус арга хэмжээний эхний тулааныг Bantamweight жинд О.Пүрэв Тайландын “Phuket Top” багийн харьяа Их Британи улсын тамирчин Бэн Ройлтой хийлээ.
Тэрээр тулаан эхлээд удаагүй эхний минутад дараалсан цохилт оруулж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа.