Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хаанбанк шүүх болчихсон юм бол хуулийн байгууллагуудаа татан буулгана уу, Нямбаатар аа
Папарацци

Хаанбанк шүүх болчихсон юм бол хуулийн байгууллагуудаа татан буулгана уу, Нямбаатар аа

coolBy cool08/28/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хаанбанк шүүх болчихсон юм бол хуулийн байгууллагуудаа татан буулгана уу, Нямбаатар аа

Монголд үргэлж хэл ам таталж, үүдэндээ хүн шавуулж байдаг хоёр газар бий. Эхнийх нь Нарантуул худалдааны төв, хоёр дахь нь Хаанбанк. Дугаарласан хүн өдрийг бардаг, үйлчилгээ авах гэсэн хүн үрэгдээд цуцдаг, олон хүний хөлс хүчийг оломгүй далай шиг залгиж байдгаараа бүр яг адилхан. За гэтэл нөгөө Хаанбанк чинь шүүх прокурорын үүрэг давхар гүйцэтгэдэг болчихсон юм биш үү. Тахлын үеийн улс орны хүнд ачааг нуруундаа үүрч, хөрөнгө оруулалтаа тасралтгүй хийж, татвараа төлж ирсэн томхон компаниуддаа монголчууд бид залбирч явах учиртай. Засгийн газрын нэрээр сар бүр хүүхдийн мөнгө болон тараагдаж буй хэдэн тэрбумын хөрөнгө, вакцин хийлгэсний урамшуулал, айл бүрт хоёр ч удаа олгосон хорионы үеийн мөнгөн тэтгэмж гээд энэ бүх халамж тэтгэмжийг бизнесийн компаниуд маань л нуруундаа үүрч гарсан.

Одоо ч тэд маань гал тасалчихалгүй, ган тэвчээр гарган ажилласаар, улирал, сараар татвараа төлсөөр байна. Гэтэл одоо төрийн өндөр албан тушаалтан нь луйварчин банкуудтайгаа хуйвалдан томоохон татвар төлөгчдөө дарамталдаг, шүүхийн шийдвэргүйгээр дансыг нь хаалгадаг болжээ. За зүгээр хэлчихье, энгийн иргэдээ зээлийн хэт өндөр хүүгээр мөлжиж дуусаад, одоо томхон үндэсний компаниудаа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтнуудтайгаа хамтран луйврын аргаар халаасалдаг болоо юу? Эл хууль бус үйл ажиллагаанд эрээ цээргүй түрүүлэн гар дүрж байгаа нь нөгөө л Хаанбанк. Хуулиар бол ямар нэгэн компани, байгууллагын дансыг шүүхийн шийдвэрээр хаах ёстой. Гэтэл Замын Үүдийн Гаалийн газрын дарга Отгонсүх хэмээх саяхан томилогдсон түшмэл Хаанбанкинд бичиг хүргүүлэнгүүт тухайн компанийн дансыг хааж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа юм уу, гүйцэд цадаагүй цүнх баригчдын андуурал уу, эсвэл хуулиа мэддэггүй хуудуутай алхам уу, хувь хувьсгал дамнасан хуйвалдаан уу гэдгийг Отгонсүх, Нямбаатар хоёр хоёулаа тайлбарлах хэрэгтэй.

Хууль зөрчин хэдэн мянган ажилтантай компанийн дансыг шүүхийн шийдвэргүйгээр хаасан Хаанбанк ч тайлбар өгөх ёстой. Тэгээд тэр нь татварт олон тэрбумыг төвлөрүүлдэг үндэсний компани байдаг. Эсвэл нэгнийхээ бизнесийг төр нь Хаанбанктайгаа хуйвалдаж байгаад, энэ мэтээр мохоосоор байж шууд дээрэмддэг болох гэж байгаа юм уу? За Нямбаатар аа, танай Ерөнхий сайд та хоёр үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж ам шүд алдаж, андгай тангараг тавьсаар ирсэн шүү. Ам ажил хоёр чинь алд зөрж байгааг олон бүгдээр харж байна. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хувь хүн, албан байгууллагын дансыг төрийн аль нэг газраас бичиг илгээгээд хааж болдог болчихсон юм бол энэ улсад данстай, мөнгөтэй компани үлдэх үү?

Замын бөглөрөл шиг замбараагүй юм болно биз дээ? Зам ч яахав, эдийн засгийн урсгал бөглөрчихвөл энэ улс орон цаашдаа яах уу? Эсвэл Замын Үүдийн гаалийн дарга Б. Отгонсүх, Хаанбанк хоёр шүүх прокурор болчихсон юм бол Хууль зүйн сайд Х.Нямбаатар та хуулийн байгууллагуудаа бүгдийг татан буулгана уу.

Шүүхийн шинэчлэл ярьж шүгэлдээд байх ч хэрэггүй. Хаанбанк, Отгонсүх та гуравт халаас хэтэвчний асуудал байгаа бол түүнийгээ албан тушаалаасаа ангид шийдээрэй.

Эмүжин

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.