Маргааш шинэ хичээлийн жилийн эхний өдөр. Уг үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын төв талбай дээр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болсон.

Мөн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн нам хүртлэх замыг явган зорчигчдод нээлттэй болгон, автомашингүй өдрийг зохион байгуулсан.
Уг үйл явдалд иргэд ихээхэн талархалтай байгаа. Тэдний дунд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин гэр бүлээрээ очиж, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.

