Монголын кино урлагийг цоо шинэ түвшинд аваачсан уран бүтээлчид бол Фантастик продакшин. Үеийн шижгэнсэн залуусаар багаа бүрдүүлсэн тэд шинэ уран бүтээлдээ зориулж үс сахал үсээ хамтдаа ургуулж эхэлсэн.
Тэдний сахал үсний талаар үзэгчид өөр байр суурьтай байгаа ч, тэд чанартай уран бүтээл хийхийн тулд гоо сайхан төрхөө түр таягдаад буй. Угийн хошин мэдрэмжтэй гэдгээрээ гайхагддаг тэд хард рок хамтлаг байгуулахад бэлэн гэдгээ сошиал найзууддаа илэрхийлж, хошигножээ.
Тус уран бүтээлийн нэгдлийн хувьд одоогоос 15,16 жилийн өмнө оюутан байхдаа Boom town хамтлаг байгуулж, чамлахааргүй уран бүтээлийг тууривжээ.