АНУ-ын Лос Анжелест гэрийг санагдуулам тухлаг бөгөөд өнгөлөг албан тасалгаа байдаг. Тодруулбал хуучин машины зогсоолд 6500 мод тарьж, хотхон шиг тохижуулсан уг албан тасалгаа юм.

Энэхүү оффисыг “Хоёр дахь Гэр” хэмээн нэрлэсэн бөгөөд уг төслийн анх хэрэгжүүлэх санаа, төлөвлөгөөг 2019 оны 6 -р сард Испанийн архитекторууд танилцуулсан бөгөөд таван сарын дараа ийнхүү бэлэн болжээ.
“Холливудын хоёр дахь гэр” гэж нэрлэгддэг энэ хотхоэ нь шар дээвэр бүхий 60 хэсгээс бүрдэнэ.
Гадна талд байрлах ногоо, ургамал модыг тогтмол усалдаг бөгөөд явган хүний зам, агаарлах сандал ширээ зэргээр тохижуулсан байна.

Үүнээс гадна уг оффисийн хотхонд номын дэлгүүр, ресторан, баартай бөгөөд 200 хүний багтаамжтэй арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий заалтай аж.
Оффис бүр харилцан адилгүй хэмжээтэй бөгөөд 40-135 хүний багтаамжтай аж.
















