Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Болороо: Миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна
Папарацци

Б.Болороо: Миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна

coolНийтэлсэн: cool08/30/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизм болон даунтай, бүр саажилттай хүүхэд орж ирээд суралцахад шоолж гадуурхахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд БЭЛЭН ҮҮ? ТА ӨӨРӨӨ БАС БЭЛЭН ҮҮ?

9 сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна.

Охин маань сурагч болоод сайхан байх ч охины маань ангийн хүүхдүүд, ер нь үеийнх нь балчир үрс намайг харж айгаад охиныг минь ялгаварлан гадуурхаж шоолохвий гэдэг АЙДАС байна.

Магадгүй энийг уншиж байгаа та “за юун сүртэй юм, юу гэж тэгэхэв” гэж шоолонгуй бодож суугаа байх. Гэхдээ энэ бол бодит үнэн, байдаг асуудал. Охиныгоо гадаа тоглуулах гээд цуг гарахаар зарим хүүхдүүд нь танай ээж ямар сонин юм гэнэ, зарим нь чи галзуу ээжтэй юм байна гээд шоолдог. Яг тэр үед миний охины харц нтр ямар өрөвдмөөр болдог гэж санана.

яг 4-10 насны хүүхдүүд намайг хараад их айдаг, гайхдаг. Гаднах байдал маань буюу гар хөлийн савчих хөдөлгөөн, толгойны огцом хөдөлгөөнүүд нь согтуу нэгэн шиг харагддаг болохоор, ихэнх хүүхдүүд сэтгэцтэй мангар тэнэг гэж хараад зугтдаг, аав ээжийнхээ ардуур орж чичирхийлж зогсож байгааг нь олон удаа харсан болохоор бичиж байгаа юм.

Саяхандаа нэгэн ээж 2 3 дугаар ангийн гэмээр хүүхдээ дагуулаад дэлгүүрт юм авах гээд зогслоо нөгөө хүүхэд нь надруу эргэж харчихаад маш их айсан уйлах гээд хэцүү байхад нь ээж нь надаас санаа зовоод хүүхдээ тэврээд чихэнд нь тайлбарлаад байх шиг байсан гэвч хүүхэд нэгэнт айсан учир тусыг олоогүй. Тэр ээж хурдхан юмаа бичүүлж аваад надаас уучлал гуйгаад гараад явсан.
энэ ээж ч яахав тайлбарлах гээд аргаа ядсан, харин ихэнх эцэг эхчүүд дуугүй бай, чимээгүй бай гээд аваад явдаг юм. Та бүгдээс гуйя ТАЙЛБАРЛАЖ, ОЙЛГУУЛААД ЯРИЛЦАЖ БАЙГААРАЙ.

Би ингэж нэг бэрхшээлийг онцолж ярих дургүй гэхдээ яг ийм асуудалтай нүүр тулж яваа олон саажилттай залуус, олон саажилттай ээж аавууд байгаа болохоор өөрөөрөө төлөөлүүлэн хэлж байна.

Эцэст нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд минь хүүхэдтэйгээ энэ сэдвээр “хүн бүр адилхан биш, хүн бүр хоёр гартай, хоёр хөлтэй байх албагүй” гэх зэргээр өөрсдийнх нь ойлгох түвшинд ярилцаарай гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Би охиндоо орой бүр үлгэр ярьж өгөхдөө хүнийг гаднах төрхөөр нь шоолж гадуурхаж болохгүй гэж, мөн хүний ялгаатай байдлын талаар ярилцдаг. МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ОЙЛГУУЛААРАЙ.

Багш нарт ч энэ хамаатай асуудал. Ангид чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ороод ирсэн бол анги хамт олныхоо хандлагыг эерэг болгож, нөхөрсөг харилцаа бүрдүүлэх нь таны маш том үүрэг юм шүү.

ШЭЙР ХИЙЖ ОЛОН ХҮНД ХҮРГЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЬЕ.

Та бүхнийг хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо /2021.08.29/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.