“Шинэ үе” продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо тавьж, аймгуудыг бүтэн тойрсон ч байх.
Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг юм билээ.
Хамтлагаасаа гарсныхаа дараа “Мөрөөдлийн театр”-ыг сонгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн.

Тэрээр гэргий Б.Дэлгэрцэцэгтээ зориулж, сайхан хайр байдаг юм шүү хэмээн онцолжээ. Тэрээр “Алдаатай оноотой хамтад нь хайрлая ок чамд баярлалаа. Ёстой л төгс хүн хайх хэрэггүй, төгс бүхнийг төрүүлж олж хараад түүнийгээ илүү хайрла. Би чамд хайртай” гэжээ.
Түүний гэргий Б.Дэлгэцэцэг Amwaу-н бизнес эрхэлдэг.

