Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны даргыг үргэлжлүүлэн хорихоор болжээ
Мэдээ

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны даргыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

coolBy cool08/30/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, И.Орхоныг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2-д заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан гэнэ. Тэрбээр ХӨСҮТ-д үйлчлэгч, асрагчаар ажилд орох хүсэлт гаргасан цөөнгүй хүнээс хахууль авч, ажилд томилуулдаг байсан бөгөөд түүнд зуучилдаг хүн нь ч гэрчээр мэдүүлэг өгч үйлдлийг нь баталгаажуулсан аж. Тиймээс бусдад нөлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж шүүгч дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бололтой. Бидэнд олдсон мэдээллээр энэ хэрэгт нярав албан тушаалтай хүнийг ч холбогдуулаад буй гэнэ.
Түүнээс өмнө АТГ-ынхан ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг нь албадан саатуулж шалгаж эхэлсэн. Хэдийгээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай саатуулсан ч шүүхээс батлан даалтад гаргасан юм байна. Түүнийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, удирдлагатай нь хуйвалдан хахууль авсан үйлдэлд буруутгасан билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.