Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.Содномпилжээд ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна
Папарацци

Э.Содномпилжээд ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна

coolНийтэлсэн: cool08/30/2021Шинэчилсэн:08/30/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна.

Х.Мандахбаяр:

Саяхандаа, Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ ээ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү “Рио 2016” паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ. Хурай хурай хурай.
Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.
Түүнчлэн түүний багш Д.Баттулгад “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.

“Бээжин-2008” паралимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан буухиаг 12 жилийн дараа итгэл төгс, нүүр бардам үргэлжүүлсэн Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилтыг дахин дахин хүсье.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.