Сайхан гэдэг үг өргөн утгатай. Гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод сэтгэлийн гоо сайхан энэ хорвоог улам өнгөтэй болгодог. Ийм л гоо үзэсгэлэн, сайханыг агуулсан бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам.

“Гоёл” наадмын 25 жилийн ойгоор топ модель болж, загварын ертөнцөд нэрээ тахалж чадсан тэрбээр өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтай. Хов живэнд дургүй, эршүүд араншинтай Пүүжээ аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, амар амгалангийн туйл. Шулуун шударга зан нь түүний өвөрмөц, содон түр төрхийг улам тодотгох мэт.

Монголын “алтны” магнат гэгдэж явсан Ц.Мянганбаярын гэргий гэдгээр нь хүмүүс түүнийг танимхайрдаг. Гэвч үнэндээ түүний дотоод сэтгэл, мөн чанарыг огтоос мэдэхгүй гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Өдгөө 30 насыг давсан тэрээр загварын ертөнцөөс урваагүй. Тэрээр эрч хүч, тэсвэр тэвчээрийг боксын спортоос олж авчээ. Булчингуудаа чангалж, бүх биеийн хөдөлгөөнийг зэрэг хийгээд явчихдаг учраас түүнд хамгийн их таалагддаг гэнэ лээ.



