Монголын зохиолын дуучдаас төрсөн өнгөлөг, “мөнгөлөг”, нэгнээ гэсэн сэтгэлтэй үлгэр жишээ хосуудыг танилцуулж байна.

Хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн
Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн үгүй бизээ.
Тэдний урлагийн замналын үргэлжлэлийг хүү Баттулга, ач охин Б.Дуулим нар үргэжлүүлж яваа.
МУГЖ, дуучин С. Жавхалн, гэргий уртын дуучин Г. Эрдэнэчимэг

Тэдний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө хамтын амьдралаа эхлүүлсэн. Өдгөө дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Дуучин Г.Эрдэнэчимэг нөхрийгөө ахаа хэмээн хүндэлж харилцдаг байсан ч яваандаа нэг нэгэндээ сэтгэлтэй болж харилцаагаа гүнзийрүүлсэн тухайгаа нуудаггүй. Одоог хүртэл эр нөхрөө “чи” гэж дуудаж үзээгүй хэмээн хэвлэлд ярьж шуугиан тарьж байсан удаатай. Дуучин С.Жавхлангийн хувьд анхны амьдралаа “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Долгормаатай эхлүүлж, дундаасаа охинтой болж байв. Гэвч тэдний амьдрал гурван жилээс хэтрээгүй.
Уртын дуучин Д. Жавхаасайхан, гэргий Д. Үүрийнтуяа

Уртын дуугаараа овоглосон хос дуучид маань нэг мэргэжилтэй, нэг багшийн шавь нар учраас хичээл, бэлтгэл дээр байнга таарч, аажимдаа хамт хичээлээ давтаж явсаар нэг мэдэхэд бие биедээ дассан гэдэг. Тэд хамтдаа цомог гаргаж, урлагт өөрсдийн өнгө төрхөө гарган яваа. Мөн гэр бүлээрээ адуу мал малладаг төдийгүй хурдан морь уядаг.
Дуучин П. Идэржавхлан, гэргий З. Онон


МУСТА, дуучин П.Идэржавхлан, “Х Түц” продакшны жүжигчин З.Онон нар Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, гэр бүл болсон. Тэд “Чи бидэн хоёр” дууг хамтран дуулснаар Онон дуулах авьяастай нэгэн гэдгээ баталсан. Тэд өдгөө сошиал бизнест хөл тавин өөрсдийн влогоо хийж яваа.
Дуучин Төрмандах, гэргий Гансувд

Мөн л оюутны ширээнээс хамтын амьдралаа эхлүүлж, өдгөө гурван сайхан хүүхдийн эцэг эх болсон. Дуучин Төрмандах Дундговь аймгийнх бол Гансувд Увс нутгийн бүсгүй. Хэн хэнийхээ уран бүтээлийг дэмжиж үеийнхээ уран бүтээлчдэд үлгэж жишээ болж яваа хосууд.
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг

Тэдний амьдралын түүхийг мэдэхгүй хүн монголд бараг байхгүй гэж болно. Хэн хэн нь өөрсдийн нэр хүндээ үл хайхран хайр сэтгэлээ амьдрал болгосон. Олны хэл амнаас “зугтааж” жил дараалан гурван хүүхэд дундаасаа төрүүлсэн. Хэн хэндээ халамж сайтай сайхан хосууд гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.




