Монголын хошин урлагт өөрийн өнгө төрхөө тодорхойлж яваа хамтлаг бол “Мөрөөдлийн театр”.
Тус уран бүтээлийн нэгдлийн тулгын гурван чулууны нэг бол Г.Алтаншагай. Өдгөө 37 настай тэрээр өнгөрсөн хавар Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртэж ах дүү, аав ээж, элгэн садан, үзэгч фенүүдээ баярлуулсан.
Жүжигчин залуугийн хувьд Хэнтий аймгийн харъяат, буриад ястан гэдгээ хэнээс ч нуудаггүй. Тэрээр өөрийнхөө хайртай ээжээр нүүр номоо чимжээ.