Жүжигчин А.Ганчимэг охинтойгоо амьдардаг. Тэрээр охиныхоо нэрийг олноос нууцалж, Оюухай хэмээн өхөөрдөн дууддаг байсан. Тэгвэл түүний охины жинхэнэ нэрийг Г.Гэрэлт-Оюу гэдэг ажээ.
Гэрэлт-Оюу охин өдгөө дунд сургуулийн 2-р анги, долоон настай. Жүжигчин бүсгүйн хувьд охиныхоо ааваас холбоогоо таслаад олон жил болж буй.
Охиныхоо ааваас өмнө Л.Балхжавын хүүг хойноосоо хэсэг гүйлгэснээс бусдаар эрчүүдтэй нэр холбогдож ч үзээгүй хөөрхөн А.Ганчимэг энэ тал дээрээ ёстой л онгон Мария байлаа. Харин нэг л өдөр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон жүжигчин залуутай романс хэлхэж, удаа ч үгүй хөл хүнд болсон. Киноныхоо нээлтэнд залуу хосууд хөтлөлцөн ирж, хайр сэтгэлээ бататгаж, тунхаглаж байсан цаг тэртээ найман жилийн өмнө. Гэвч тэдний харилцаа охиноо төрөхөөс өмнө төгссөн.