УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гадаад нөхөртэй хэмээн адлагдсаар суудлаасаа буусан. Уг нь тэрбээр боловсрол зузаантай нөлөө бүхий эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан юм.
Гэвч монгол эрчүүдтэй ханилаад хорвоогийн хатуу хүтүүг үзээд заяаны ханиа өөрийг нь насаар нь хайрлах эрийг сонгож сайхан амьдарч яваа гэдэг.
Түүний бага охин Одмааг зарим залуус андахгүй биз. Тэрбээр ах Б.Идэр-Одынхоо комеди дээр нэгэнтээ дуулж олны өмнө гарч ирсэн. Ахаасаа түрүүлж гэр бүлийн амьдрал зохиосон Одмаа өдгөө хоёр охины ээж болжээ. Заяаны ханиараа Г.Бямбажав гэх залууг сонгосон бөгөөд Капитрон банкинд ажилладаг аж. Мөн Говийн нүүр царай болсон модель гэнэ шүү.
О.Одмаа бүсгүй өөрийнхөө талаарх 7 баримтыг сошиал хэрэглэгчдэд дэлгэв.
Тэрээр “
1. Юу юунаас илүү сэтгэл тайван, амгалан байхыг илүүд үздэг
2. Ямар нэгэн дарамталсан, дээрэлхсэн, тушаасан өнгө аястай хүн харьцвал шууд зөрүүд зан хөдөлдөг.
3. Байгальд байхаараа тайвширдаг, сэргэдэг
4. Ид шидийн, гайхамшигтай, зөнтэй зүүд үе үе зүүдэлдэг
5. Харшилтай болохоор шаардлагатай бол хэдэн өдөр, сар, жилээр хоолны дэглэм барьж чаддаг
6. Ямар нэгэн юмнаас хараат болж шунаад байдаггүй (addiction байхгүй)
7. Юмыг амархан сурч, эвийг нь олдог” гэжээ.