Хошин урлагийн салбарын хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэг Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг сүүлийн хэдэн жил хувийн амьдралаа төвхнүүлээд нам гүм амьдрах болсон.

Дөчин насандаа анхны үрийн зулайгаа үнэрлэсэн тэрээр ээжтэй авхуулсан гэрэл зургаа цахим хуудаснаа дэлгэжээ.
Өөрөө ээж болоод жил гаруйн нүүр үзэж буй тэрээр ээж хүний жаргал зовлонг энэ биеэрээ туулж буй учраас ээжийгээ урьдынхаасаа ч илүү хайрлах болсон гэдэг.

Жүжигчин бүсгүйн хувьд хэд хэдэн эртэй нэр холбогдож явсан ч, эцсийн сонголтоо хийхдээ насаар үе тэнгийн, амбиц өндөртэй залууг сонгосон.

